Screenshots
About this app
Зорилго Зар сурталчилгааны платформ нь таны зар сурталчилгааг илүү олон сувгаар нийтэд хүргэх үр дүнтэй шийдэл юм. Зорилт Байгаль орчинд үзүүлэх нөлөөллийг багасгахын зэрэгцээ ХАА-н бүтээгдэхүүний үнэ цэнийг нэмэгдүүлэхэд анхаарч ажилладаг бөгөөд ингэснээр манай улсын эдийн засаг, байгаль орчин хоёулаа цэцэглэн хөгжих болно. Технологийн шийдэл Бид дуу хоолойгоор зар хайх системийг Чимэгэ-тэй хамтран монголдоо анх удаа нэвтрүүллээ. Нийгмийн сүлжээд рүү интеграци хийх, масс и-мэйл илгээх, facebook messenger ээр чатбот оор дамжуулан мэдээлэл авах гэх мэт олон төрлийн боломжийг бид системдээ шигтгэж өгсөн. Товч танилцуулга Монголын Хөдөө аж ахуйн чиглэлээр даганасан хамгийн том зарын сайт болгохын төлөө ажиллаж байгаа бөгөөд машин техник, үйлдвэрийн байр, ХАА чиглэлийн ажлын байр, Мал амьтны эм бэлдмэл гэх мэт олон янзын ангилалд бодит цагийн горимоор зарлан мэдээлдэгээрээ онцлог юм . Монголчуудыг нэгдсэн платформоор хангаж, өөрт хэрэгцээт зүйлийг худалдан авах, хэрэгцээгүй болсон эсвэл ашигладаггүй эд хөрөнгөө борлуулж орлого олох, улс орондоо хог хаягдал бага гаргахад нь хувь нэмрээ оруулна гэдэгт итгэлтэй байна. Энэ бол байгаль орчинд ээлтэй, орон нутагт бүтээгдэхүүнийг дахин боловсруулах арга хэрэгсэл юм. Үйлчилгээний нөхцөл Үйлчилгээ авахдаа хэсэгчлэн хандах болон ашиглахын тулд та сайтад бүртгүүлэх бөгөөд ингэхдээ имэйл хаяг болон нууц үгээ ашиглан бүртгэл үүсгэх шаардлагатай. Та нууц үгийнхээ нууцлалыг хадгалах үүрэгтэй. Мөн өөрийн бүртгэлийн хүрээнд хийгдсэн бүх үйл ажиллагааг та дангаараа хариуцна. Тиймээс нууц үгээ хамгаалж, нууц үгээ бусдад алдахаас сэрэмжлээрэй. Та бидний зөвшөөрөлгүйгээр бүртгэлээ өөр этгээдэд шилжүүлэхийг хориглоно. Шилжүүлсэн тохиолдолд үүсэх хариуцлагыг та дангаараа хариуцана. Та гуравдагч талын /Facebook, google зэргийг ойлгоно/ үйлчилгээгээр уг үйлчилгээнд холбогдож болох ба манай Нууцлалын бодлогод тусгагдсаны дагуу тухайн үйлчилгээнээс зөвшөөрөгдсөн мэдээллээр хандах, хадгалах, ашиглах зөвшөөрлийг бидэнд олгож байна. Хэрэв хэн нэгэн таны бүртгэлд халдсан эсвэл буруу ашигласан гэж үзэж байгаа бол Ambaar Хэрэглэгчийн тусламж үйлчилгээтэй шууд холбогдохыг танд зөвлөж байна.
What's new
Version 1.0.7 · Jan 11, 2024
change keywords
More from ICT Group
You might also like
NegtsegJMTech LLc
PC-mallveritech
Digital Garage®Digital Garage LLC
RéuREU (SINGAPORE) PTE. LTD.
便宜的嬰兒服裝購物Laongdouw Somakate
Grabr - Global ShoppingGrabr Inc.
OhYesJ-TAO INTERNET INTERNATIONAL CO., LTD.
T Shirt Designer Tool AppTrang Vu Huyen
匯率換算 極簡匯率 貨幣轉換器Beaverhood LLC
包裹追蹤器 - 開箱達人 - 交貨便MultiApp Dynamics OU