Basu
Bayartsogt Erdenebat
No ratings yetFood & DrinkAges 4+
Screenshots
About this app
Basu — нэг аппаар хоёр үйлчилгээ. ХООЛ. Ойролцоох ресторанаас цагаа сонгож, хоолоо урьдчилан захиал. Гал тогоо таныг ирэх цагт тааруулж хоолыг гаргана — хүлээлтгүй, дугаарлалтгүй. Захиалгын явц дэлгэц дээр чинь шууд харагдана. ӨВЛИЙН ИДЭШ. Basu-гийн шалгаж, гэрээ байгуулсан малчин, махны газраас хонь, ямаа, үхэр, адууны мах бүтэн малаар эсвэл кг-аар захиал. Үнэ зар дээр бичсэнээрээ эцсийнх — бодит жин зөрсөн ч нэмж төлөхгүй. Өөрөө очиж авах, эсвэл гэртээ хүргүүлэх сонголттой. Төлсний дараа нийлүүлэгчийн утас гарч, асуух зүйлээ шууд ярина. Мах бэлэн болмогц SMS ирж, захиалгын кодоор хүлээн авна. • Гэрээт нийлүүлэгч — Basu шалгасан • Үнэ эцсийнх — зар дээрхээс өөрчлөгдөхгүй • Утсаар холбоотой — төлсний дараа нийлүүлэгчийн утас гарна • Захиалгын явц нүүр дэлгэц дээр, мэдэгдэл SMS-ээр Нэвтрэхэд зөвхөн утасны дугаар, SMS код. — Basu is a Mongolian app for restaurant pre-orders and winter meat (idesh) orders from contracted suppliers in Ulaanbaatar.
What's new
Version 1.0.8 · Oct 8, 2026
• Идэшийн захиалгынхаа талаар нийлүүлэгч, захиалагч хоёр апп дотроосоо бие биедээ залгаж ярина — утасны дугаар солилцохгүй. Хүсвэл камераа асааж малаа, махаа харуулна. • Апп хаалттай байсан ч дуудлага утсанд тань ирж дуугарна. • Идэшийн захиалга алхам бүрдээ түгжээтэй дэлгэц дээр гарна. • Шинэ мэдээтэй захиалга цэгээр тэмдэглэгдэж, «Захиалга» таб болон аппын дүрс дээр тоо гарна.